бичсэн: eternalzul22, January 20, 2012, 3:37 PM
Үнсэлт.
Учир шалтгаантай үнсэлт.
Учир шалтгаан нь үл мэдэгдэх үнсэлт.
Таалагдсан.
Гайхсан.
Ойлгомжгүй.
Бас нэг үнсэлт.
Бас нэг учир шалтгаан нь үл мэдэгдэх үнсэлт.
Учир шалтгаангүй байх ёстой үнсэлт.
Таалагдсан.
Гэхдээ давтагдаж болохгүй үнсэлт.
бичсэн: eternalzul22, December 4, 2011, 10:05 PM
Долоо хоногийн дараа уулзана.
Долоохон хоног...
Бүхэл бүтэн долоо хоног...
Харах байтугай хүссэн үедээ ярьж чадахгүй...
Хорвоод орь ганцаараа байгаа мэт...
Ээжийгээ санаадийна....
бичсэн: eternalzul22, October 31, 2011, 6:52 PM
Хүний хүн чи дэргэд минь хонохдоо
Юу бодож, юу хүссэн бэ?
Биеийг минь
Чанга тэврэхдээ,
Шуналтай үнсэхдээ...
Жоохон ч болов харамссан уу?
Хүзүүг минь шимихдээ,
Нүцгэн цээжээ биенд минь наахдаа,
Дотуур хувцсыг минь тайлахдаа...
Энэ бүгд буруу гэж бодогдсон уу?
Хүний хүн чи өвөрт минь хонохдоо
Юу бодож, юу хүссэн бэ???
[2011/10/27]
бичсэн: eternalzul22, October 31, 2011, 2:22 PM
Яг хуучин шиг..
Гэрийн гадаа өглөө ирсэн,
Тэврэлтээр угтсан,
Ордог байсан газраа
Өглөөний цай уусан,
Яг хуучин шиг ээ...
Чамд ямар санагдсан бол?
Чи юу бодож байсан бол?
Харамсдаг болов уу?
Яагаад гэж асуумаар л байсан.
Тэр надаас дулаахан уу,
Бас амттай юу?
Надаас дээр үү ч гэж асуумаар байсан.
Асуугаад ч гэхдээ яах билээ дээ одоо...
Харалгүй хагас жил болсон.
Бүх юм хүссэнээр дуусаагүй.
Уучилж чадна гэж бодсон,
Мартаж чадна гэж бодсон,
Гоёоор дурсаж чадна гэж бодсон,
Найзууд үлдэж чадна гэж бодсон...
Чамд хэтэрхий их итгэдэг байсан..
Чамд хэтэрхий их дассан байсан..
Чамайг хүндэлдэг байсан..
Хайрладаг байсан..
Ч...
бичсэн: eternalzul22, October 21, 2011, 12:00 PM
Даашинз дээрх толбо
Дурсамжууд..
Угаах цаг болчихож..
бичсэн: eternalzul22, October 9, 2011, 8:29 PM
Түүний үнэр..
Аавыг минь санагдуулсан..
Эрвээхэйнүүд...
бичсэн: eternalzul22, September 21, 2011, 12:18 AM
Би худалч.
Би зөндөө худлаа ярьсан, бас худлаа ярих ч болно. Гэмтэй, гэмгүй, санаатай, санаагүй, өөртөө, бусдад...
Худал хэлснээс бүх юм бүрэнхий, хэцүү санагдах үе байсан. Бодит байдлыг хэлэх зориггүйгээс, эсвэл зүгээр л бодит байдал нь таалагдаагүйгээс... Заримдаа ямар ч шалтгаангүйгээр... Нэг л мэдэхэд худлаа хэлчихсэн байдаг. Дараа нь харамсдаг. Гэхдээ л өөрийн эрхгүй...
Үнэнтэй эвлэрч чадахгүй өөрийгөө хуурч тайвшруулах үе ч байсан. Заримдаа хуурамч зүйлд итгэх илүү амттай бас илүү амархан санагдах үед.. Худал зүйлийг үнэн болгож, өөрийгөө хуурах..
Худал хэлснээс таашаал ч бас авдаг. Зарим ...
бичсэн: eternalzul22, September 12, 2011, 12:36 AM
Итгэлийг минь алдсан. Бүгд. Ямар хүн болохоо таниулсан. Тэд нар. Анхны хайр, анхны жинхэнэ үерхэл, анхны залуу. Бүгд итгэл алдсан. Бүгд худал хэлсэн. Шаардлагагүй үед.
Тухайн үедээ итгэсэн, худал гэдгийг харин ойлгоод гомдсон, гэхдээ бас хүндлэх сэтгэл минь алдарсан.
Яах вэ, гомдохдоо удаан гомдоогүй. Хэдий дотор зүсэгдэх шиг санагдсан ч, нулимстай минь хатаад алга болсон. Гэхдээ тэднийг гэх сэтгэл ч бас нулимстай минь адил алга болсон.
Гэхдээ бүгдэнг нь сайнаар бодож дурсана. Бүгд амьдралын минь нэг хэсэг байсан. Тэдний ачаар би тэднийг танихаас гадна, гол нь өөрийгөө танисан. Бас бусы...
бичсэн: eternalzul22, September 9, 2011, 1:23 AM
Бүх юм сайхан. Бүх юм сайханд итгэх тусам бүх юм бүр сайхан. Гол нь итгэл. Бас бодит байдал.
бичсэн: eternalzul22, September 2, 2011, 1:43 AM
Шөнө дундын анир чимээгүй.
Нэг л тайвшруулам...
Надаас өөр намайг сонсох хүн үгүй...
Нэг л эрх чөлөөтэй...
бичсэн: eternalzul22, September 2, 2011, 1:31 AM
Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв унших эрхтэй бол
энд дарж уншаарай.
бичсэн: eternalzul22, August 31, 2011, 12:07 AM
Уйлчихсан. Яагаад ч юм зүгээр л, уйлчихсан.
Магадгүй дурсамж.. Хэтэрхий гоё... Хэтэрхий өвтгөм...
Магадгүй дурсамж.. Дахин давтагдахгүй... Өнгөрчихсөн...
Магадгүй дурсамж...
Инээмсэглэл авчрах өдөр иртэл...
бичсэн: eternalzul22, August 20, 2011, 1:51 PM
Last night. I had a dream about you. I had a dream about rain. What does rain symbolize? Forgiveness and grace. it is also a metaphor for tears, crying and sadness.
Last last night. I had a dream about you. I also had a dream about raging muddy dirty river. What does that signify? That you're feeling out of control and indicates that you're in turmoil.
Am I? Am I sad and feeling out of control? I don't know. I don't know how to describe this feeling.
Disappointed?
Angry?
Confused?
Failed?
Frustrated?
Detested?
I don't know. But I don't want things end this way.
Because, unfortunately, I can't look ba...
бичсэн: eternalzul22, July 30, 2011, 12:59 AM
Стакантай ус. Дотор нь харандаа. Харандаа мурий харагдана. Нүдэнд харагдаж байгаа тэр усан доторхи харандаа бол бодит байдал мөн бас биш. Харж байгаа нь үнэн ч, бас харагдаж байгаа нь бодит биш гэдгийг мэднэ. Юу бодит гэдгийг мэдэх гэж хүрж үзэж болно. Гэхдээ тэгэх шаардлагагүйгээр харандаа мурий биш гэдгийг мэднэ. Бидний оюун ухаан мэднэ. Тэгэхээр бидний харж байгаа юм бүхэн бодит биш байх магадлалтай. Харин оюун ухаан маань ч мэдэхгүй нөхцөлд юу бодит вэ?
...
бичсэн: eternalzul22, July 23, 2011, 9:44 PM
Би юу? Би тийм хүн биш ш дээ. Би тийм байхыг хүсэхгүй байна, тэр бол би биш. Гэхдээ тэр араншин надаас гарсан. Яаж ч үгүйсгэсэн, яаж ч мартахыг хүссэн, болоод өнгөрчихсөн. Ичмээр ч юм шиг, уур хүрмээр ч юм шиг, бас харуусмаар..
Би хэн юм бол? Хааяа хааяа өөрөө өөрийгөө ч мэдэхгүй юм шиг. Миний дотор олон би байгаа мэт, тэр олон би нь хоорондоо зөрчилдөөнтэй.
Харин яаж би өөрийнхөө хүссэн би байх уу?
...
бичсэн: eternalzul22, July 22, 2011, 2:21 AM
Гэрлээ унтраагаад нүдээ ань,
Хав харанхуйд
Өөрийн ертөнцийг төсөөл.
Зөвхөн чиний...
Хүсэл мөрөөдөл,
Санаа зорилго,
Сэтгэл зүрх...
Тэр ертөнц чинь ямар байна вэ?
Тэнд бороо ордог уу?
Чам дээр дуслахад өвддөг үү?
Борооны дараа солонго татдаг уу?
Тэнд нар нь ямар вэ?
Өөдөөс нь харахад хир хурц вэ?
Тэнд чи даардаг уу?
Тэр ертөнц эндээс хир өөр вэ?
Зөвхөн чиний тэр ертөнцөд...
Би байгаа юу?
.
.
.
Гэрлээ асаагаад нүдээ нээхэд,
Би байх уу?
...
бичсэн: eternalzul22, June 5, 2011, 11:02 PM
Үүрийн гэгээ хүртэл шалгалтандаа бэлдэх энэ үеийг ирээдүйд санах л байх даа:
Цуг амьдардаг охидууд,
Тэдний чихэвчнээс хангинах янз янзын дуунууд,
Шөнө дунд гарч авч идсэн хоол,
Угаалтуур доторхи аяга тавагнууд,
Хураагаагүй ор, замбараагүй болсон өрөө,
Завсарлага авч ярих охидын элдэв яриа...
Оюутны амьдрал аа гэж.
бичсэн: eternalzul22, June 5, 2011, 1:25 AM
Зүгээр л нэг орхъё гэхээр
Зүс минь үзэгдээд зовоодог байх
Зүг зүгээ бодъё гэхээр
Зүүдэнд нь би уйлдаг байх
Үргэлж бодохоо болъё гэхээр
Үнсэх минь хүртэл ондоо байх
Үглэн шивших гэнэн шүлгэнд минь
Үйлийн үргүй дуртай байх
Уруулын амтыг мартъя гэхээр
Уйтан бор нүд минь нэхэлтэй байх
Удаан тогтоож ширтье гэхээр
Уйлмаар дуулмаар хэцүү байх
Тэр минь надад ирье гэхээр
Тэнтэр тунтар хонх жингэнэдэг
Өөрөөн би явчихъя гэхээр
Өөдөсхөн гар даллаад байдаг
Өнөөх л замаар алхахгүй гэхээр
Үг сүггүй бороо шаагидаг
Өнөөдрөөс эхлээд мартъя гэхээр нь
Өөрөө би очдог байх..
...
бичсэн: eternalzul22, June 5, 2011, 12:20 AM
Нүд чинь, харц чинь,
хацар чинь бүдгэрчихэж
Бүдгэрчихэж ээ!
Нүүр чинь хов хоосон
Энд миний үнсэх дуртай уруул байсан
Энд миний уйлуулах дуртай нүд байсан
Арилчихаж
Чи минь арилчихаж ээ!
Тэмтрэх харцанд нүүрний чинь гүнээс
Тэр бүсгүйн л дүр нэвт харагднам
Царайг чинь баллуурдаж үзэгдэхгүй болгосон
Цагаахан гар... гар л үзэгднэм
Надад байдаггүй алтан бэлзэг
Нарийхан хуруу, урт хумс..
Нүдийг чинь, уруулыг чинь, зүрхийг чинь энэ л гар
Нүцгэн алгаараа арччихжээ Чи минь
...
бичсэн: eternalzul22, May 3, 2011, 10:31 PM
ааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааа гэээд үхтлээ орилмоор байна. Дотор минь олон хүн гүйлдээд байгаа юм шиг нэг л сонин мэдрэмж. Аваад тэднийг хаячихмаар...
гадаа нар халуунаас халуунаар шарж байгаа хирнээ дотор нэг л хүйтэн байх чинь..
маргаашийн нар намайг дулаацуулах болов уу?
бичсэн: eternalzul22, April 28, 2011, 1:22 AM
Донсолгоотой.
Утас дуугарах болгонд битүүхэндээ чамайг байгаасай гэж хүснэ.
Унтахдаа ч, сэрэхдээ ч,
"Чи намайг бодож байгаа болов уу?" гэж гайхна.
Хүлээлт.
Хэтэрхий их хүлээлт.
Хүлээхээс ядарч байна.
Зүгээр л өглөө сэрэхэд,
Өөдөөс инээмсэглээд угтдагсан бол..
Өглөө бүр..
Гэхдээ..
Дэндүү амархан бууж өгсөн.
Эсвэл үг чинь худлаа юм болов уу?
Эсвэл би дутуу ойлгосон...
Мэдэхгүй.
Зүгээр л донсолгоотой.
Бас тэгээд томоос том асуултын тэмдэг.
?
...
бичсэн: eternalzul22, April 22, 2011, 5:12 PM
3 жил 6 сар
Цэг
Үгүй ээ
Таслал
Цэг үү таслал уу?
Мэдэхгүй.
Хэн мэдэх вэ?
Цаг хугацаа.
Хүссэн.
Араас ирээд дахиад чанга тэврээсэй гэж хүссэн.
Гэхдээ бас хүсээгүй.
Мэдэж байсан хирнээ хүссэн.
Алхам бүр чамаас салахыг сануулаад байсан.
Алхалгүй, тэврүүлээд л зогсоод баймаар..
Зогсоод л баймаар.
Одоо харин алхам бүр..
Улам холдох болов уу?
Нэг л хоосон.
Амьдралын минь нэг томоохон хэсэг минь шүү дээ.
Үргэлж ч байх болно.
Нэг л хоосон.
Нэг л гунигтай.
Нэг л ганцаараа.
Нэг л өөр.
Зүүд ч юм шиг.
Чамд харин тэнд гунигтай байгаа болов уу?
-There are things we don't want to happen, but have to accept; things we don't want to kno...